Эмч нар хугацаагүй ажил хаяна гэв

Нийслэл / Э. Сайнзаяа
2017 оны 10 сарын 06

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ. Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх хүсэлт, шаардлага гаргасан ч шийдэлд хүрээгүй учраас өчигдөр 21 аймгаас эмч, мэргэжилтнүүд ирж, жагсаал хийсэн. Гэвч үүнийг нь улстөржүүлж байгаад тэд бухимдаж байгаагаа хэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдыг ажилд нь үлдээхийг хүссэн мэтээр улстөржүүлэн тэдний тэмцлийг буруугаар тайлбарлаж байгаа учраас энэ хурлыг хийж байгаа аж.

Хэлэлцээрт орохгүй бол улс орон даяар хугацаагүй ажил хаялт хийх нөхцөл бүрдээд байна хэмээн хэлсэн юм.

Өчигдрийн УИХ-ын чуулганаар эмч нарын цалинг 30 хувь нэмэгдүүлэх боломжтой гэсэн билээ. Тэгвэл эмч нар цалинг 30 хувь бус 50 хувиас доошгүйгээр нэмэх ёстой гэдгийг хэллээ.  Мөн тэд энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ажлаа хийхгүй байгаа учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээрт орохыг хүсч байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн"Хэлэлцээрт орохгүй бол улс орон даяар хугацаагүй ажил хаялт хийх нөхцөл бүрдээд байна" хэмээн хэлсэн юм. Гэхдээ тэд тангараг өргөсөн эмч нар тул өвчтөнүүдийг хүндрүүлэхгүй, хохироохгүйгээр ажил хаялт хийх юм байна.