Yahoo компани 3 тэрбум хэрэглэгчийн мэдээллээ алджээ

Дэлхий / Admin
2017 оны 10 сарын 04

Нэгэн цагт харилцаа, холбооны хамгийн хүчирхэг платформ байсан Yahoo компанийн Messenger, Mail үйлчилгээ эдүгээ хамгаалалтын нууцлалаа алдсаны улмаас асар хүнд байдалд ороод байгаа. Тус компани 2013 оны 8-р сард хэрэглэгчдийнхээ нууцыг алдаж эхэлсэн талаараа мэдээлсэн бол өнөөдрийн байдлаар тус компанийн сүлжээнд бүртгэлтэй 3 тэрбум хүний хаяг алдагдсан болохыг баталжээ. Ингэснээр Yahoo компани нь Фликр, Тэймблир, Фэнтази платформын бүх хэрэглэгчийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний хаягаа хакерчдын гарт алдсан нь тодорхой болжээ.

Т.Бат