Цаг агаарын аюултай үзэгдэл болж болзошгүй

Орон нутаг / Э. Сайнзаяа
2017 оны 10 сарын 06

Амралтын өдрүүдэд буюу 2017 оны 10 дугаар сарын 07,08-ны өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орох, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэх, зам даваа хаагдаж болзошгүй төлөвтэй байгаа бөгөөд авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүйг анхаарна уу.

Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх, зайлшгүй тохиолдолд цаг үеийн үнэн бодит мэдээ мэдээллийг холбогдох байгууллагуудаас авсны дараа замд гарах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангуулж замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.