МЗЭ-ийн даргаар А.Эрдэнэ-Очирыг сонголоо

Энтертайнмент / Э. Сайнзаяа
2017 оны 10 сарын 07

Дөрвөн жил тутамд зохиогддог Монголын зохиолчдын эвлэлийн 16 дугаар Их хурал өндөрлөж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга буюу тус байгууллагын тэргүүнийг сонголоо.

Их хуралд 285 төлөөлөгч оролцсон ба гишүүдийн 100 хувийн саналаар "Болор цом"-ын эзэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очирыг Монголын зохиолчдыг эвлэлийн даргаар сонголоо.

Энэ удаагийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын Хулан нарыг өрсөлдөнө гэсэн сураг сонстож байсан ч яруу найрагч Ц.Хулан хуралд ирж оролцсонгүй, харин Д.Төрбатын хувьд А.Эрдэнэ-Очирыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. 

Монголын зохиолчдыг эвлэлийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ц.Буянзаяа тэргүүлж байв. 2013 онд хуралдсан Их хурлын үеэр Удирдах зөвлөлийн даргад Г.Мэнд-Ооёо, П.Батхуяг, Ц.Хулан, Ц.Буянзаяа, Ж.Баяржаргал нар нэр дэвшиж, олонхийн саналаар Ц.Буянзаяа сонгогдож байсан юм.