Бүх нийтийн спорт өдөрлөг болж байна

Орон нутаг / Э. Сайнзаяа
2017 оны 10 сарын 07

Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд бүх нийтийн спорт өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
 
“UB SPORT-2017” биеийн тамир, спортын өдөрлөг нь нийслэлийн өдрийг иргэдэд сурталчлах, иргэд, өсвөр үе, залуучуудыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой аж.
 
Тус өдөрлөгөөр

Экстрим

Ширээний теннис

Хийн дасгал

Спининг фитнесс

Хөл бөмбөг

Дугуй гэх мэт спортын төрлүүдийн чөлөөт  ажлын тайлангаа иргэдэд сурталчлах үзүүлбэрүүд үзүүлэхээс гадна спортын секц, дугуйлангийн хөнгөлөлттэй үнээр бүртгэл хийнэ. Мөн  иргэдийн дунд гэр бүлийн буухиа, ширээний теннис, үндэсний ширээний шагайн наадгай, шатар, экстрим, хөлбөмбөг, сагсан бөмбөг, дугуйн тэмцээнүүд зохион байгуулна.