Ирэх сарын 19-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо

Time / Admin
2017 оны 10 сарын 08

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ.

Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 854, “Монгол бахархлын өдөр” ирэх сарын 19-нд тохиож байна. Уг нь Чингисийн төрсөн өдрөөр бүх нийтээрээ амрах ёстой ч энэ жил бүтэн сайн өдөр таарч байгаа юм байна.