Буудлагын холбооны Их хурал гурав дахиа хойшиллоо

Спорт / Admin
2017 оны 10 сарын 10

Монголын буудлага спортын Их хурал 2017 он гарсаар гурав дахь удаагаа хойшиллоо. Өчигдөр хуралдахаар товлосон их хурлын төлөөлөгчид “Буудлагын холбоо дүрмээ зөрчиж, 30 хоногийн өмнө зарлах ёстой хурлыг хоёр хоногийн өмнө зарласан, ахмадууд, орон нутгийн төлөөллийг хурлын төлөөлөгчөөр зохих хэмжээнд сонгоогүй зэргээс үүдэн маргаан гарснаар хурал ирэх сарын 11-ийг хүртэл хойшилсон” хэмээсэн юм.

Хурлаар хэлэлцэх гол асуудал нь холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очирыг улираан сонгох, эсвэл шинэ удирдлага томилох асуудал ажээ.