Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаалаа

Time / Admin
2017 оны 10 сарын 08

Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн зам хаах шийдвэрийг Авто тээврийн үндэсний төв гэргалаа. Тодруулбал, Улаанбаатар-Дарханы чиглэлд замын нөхцөл байдал хүндэрч, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж байгаа тул иргэд зорчигчдыг онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулж байна. Уг замыг 14.00 цаг хүртэл хаагаад байна.