Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна

Нийгэм / Admin
2017 оны 10 сарын 08

 

 

Автотээврийн үндэсний төвөөс цаг агаарын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулж дараах орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна. Дархан аймгийн онцгой комиссын 2017 оны 10-р сарын 08-ны өдрийн шийдвэрээр Дархан - Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2017 оны 10-р сарын 08-ны өдрийн 14:00 цаг хүртэл түр хугацаагаар хаалаа. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Мөн Архангай аймаг, Цагаандаваа чиглэлийн замд халтиргаа гулгаа үүссэн, одоогийн байдлаар тус аймгийн АЗЗА ажиллаж, нэг чиглэлийн замаар хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. Иймд эрхэм зорчигч та бүхнийг хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчиж, Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна.

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ