Г.Угалзцэцэг гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо

Спорт / Time Admin
2017 оны 10 сарын 09

Энэ сарын 6-8-ны өдрүүдэд Сонирхогчдын бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн Улаанбаатар хотод боллоо. 40 орны 400 гаруй тамирчин оролцсон уг тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван насанд 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан  юм.

Уг тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүлж, гурав дахь удаагаа Дэлхийн аваргын алтан медалийг хүртсэн юм. Түүнчлэн Монголын эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, алтан медалийн эзэд боллоо.

Азийн аварга, Дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэг манай сайтад спортод хөл тавьсан сонирхолтой түүхээсээ хуваалцан ярилцлага өгч байсныг унших бол ЭНД дарна уу.