Завин дээр осгосон иргэнийг аварчээ

Орон нутаг / Time Admin
2017 оны 10 сарын 09

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн иргэн Х.Самбуу энэ сарын 7-ны өглөө 07.00 цагт үхрээ хайхаар гэрээсээ гарч сураггүй алга болжээ. Харин тухайн өдрийн 21.55 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт “Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуурын Завсарын арал гэдэг газраас иргэн Х.Самбуугийн мотоцикл, утас, хувцасыг нь оллоо. Туслана уу” гэсэн дуудлагыг ар гэрийнхэн нь өгсөн байна.

Дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах ангийн дарга ахмад С.Даваажаргалаар ахлуулсан арван алба хаагчтай шуурхай ажиллаж эрлийг түргэн шуурхай явуулсаны үр дүнд иргэн завин дээрээ осогосон байдалтай байсныг олж, амь насыг нь аварсан байна.