Бангладешийн ойролцоо хоёр завь живжээ

Дэлхий / Admin
11 өдрийн өмнө

Бангладешийн ойролцоо Мьянмар улсаас дүрвэн гарсан хоёр завьтай иргэд живж, дор хаяж 100 гаруй хүн алга болсон гэж эх сурвалж мэдээллээ. Дүрвэгчид Наф голыг гатлах үедээ хуучирч муудсан завьтай явсны улмаас живсэн байна. Бангладешийн аврагчид завийг гарган авсан ч зорчигчдыг аварч чадаагүй аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр дүрвэгчид аль хэдийн живж амиа алдсан байх магадлалтай аж.

Сүүлийн саруудад Мьянмар улсад оршин суудаг рохинжа үндэстнүүд нутгийн уугуул иргэдтэй мөргөлдөж, их хэмжээний үймээн самуун дэгдээх болсон. Мьянмарын буддын шашинтнууд рохинжачуудыг тусгаар тогтнохыг эсэргүүцсэнээр уг үймээн газар авсан билээ. Одоогоор Мьянмарын цэргийнхэн Рахин мужид цэргийн ажиллагаа явуулж эхэлсний улмаас рохинжа үндэстнүүд Бангладеш руу хэдэн зуугаараа дүрвэн гарсаар байгаа юм.

Т.Бат