С.Мишигээ: Үр хүүхдийнхээ төлөө нүцгэлэх юу ч биш

Нийгэм / Time Admin
2017 оны 10 сарын 09

 

 

Баянгол дүүрэг, 3, 4 дүгээр хороолол орчимд ил задгай худалдаа эрхэлдэг иргэдийн сүүдрэвчийг албадан буулгаснаас хойш худалдаа эрхлэгчид жагсаал зохион байгуулах, өлсгөлөн зарлах зэргээр эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа билээ.

Тэгвэл өнөө өглөө Нийслэлийн Засаг захиргааны төв байр Хангарьд ордны гадаа нэгэн иргэн нүцгэлэн зогсож, эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэрбээр сүүлийн арав гаруй жил худалдаа эрхэлж, амьдралаа авч яваа иргэн С.Мишигээ ажээ.

Өнөөдөр НИТХ хуралдах тул тэрбээр төлөөлөгчдөд саналаа хэлэхээр ирсэн бөгөөд хаалттай хуралдааны хамгаалгч цагдаа нар түүнийг дотогш нэвтрүүлээгүйд бухимдан ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Түүнчлэн тэрбээр “Мянга гаруй худалдаа эрхлэгчийн эрх ашгийн төлөө бидний 13 иргэн өлсгөлөн зарласан. Найм нь биеийн байдлын улмаас өлсгөлөнгөө зогсоон, үлдсэн тавтай нь дүүргийн Засаг дарга аман гэрээ байгуулан өлсгөлөнг нь зогсоолгосон. Өнөөдөр намайг С.одонтуяа дарга нааш явуулсан. Гэтэл надтай уулзах хүн алга. Бүгд хамгаалалт аван, намайг оруулахгүй байна. Үр хүүхдийнхээ төлөө нүцгэлэх юу ч биш” гэлээ.