3150 мкв замыг нөхжээ

Нийслэл / Time Admin
2017 оны 10 сарын 09

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь хотын гол болон туслах замын засварын ажлын хүрээнд дараах замуудад нөхөөсний ажил хийж гүйцэтгэлээ. Үүнд “Дүнжингарав” худалдааны төвийн баруун талын авто замын зорчих хэсэг, Хүй долоон худаг дахь 17 байршилд нийт 152,6 м2 нөхөөс, Удирдлагын академи, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол, Цэргийн хотхон, Сонгинохайрхан дүүрэг Таван шар, Толгойт өртөө, Нарны зам, Цирк Усны гудамж, ТЭЦ, Хан-Уул дүүрэг Энгельсийн уулзвар, “Говь” ХК-ний уулзвар, Баянгол рестораны туслах зам, Орос 3 дугаар сургуулийн баруун талын байрны дундах нөхөөс, Баянгол дүүрэг ТЭЦ 4 Эрчим хүчний гудамжны авто замын нөхөөс, Чингэлтэй дүүрэг Гүнтийн давааны наана, Япон цэргийн цогцолбор, Дамбадаржаагаас Зуслан чиглэлийн авто замд хийгдсэн шороон дүүргэлтийн ажил, Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзварын баруун талын авто замын нөхөөс, Таван шарын уулзвараас Тахилт Орбит чиглэл, Найрамдалын зам Драгон, Баянзүрх дүүргийн Бөхийн өргөө, Сонгинохайрхан дүүргийн 30, 31-р хорооны хороолол доторх нөхөөс, Сүхбаатар дүүрэг МУИС-ийн 5-р байрны туслах зам зэрэг 29 чиглэлд нийт 3150м2 нөхөөсний ажил хийж гүйцэтгэлээ гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.