Боб Коркер: “Трамп дэлхийн III дайнд бэлдэж байгаа гэсэн”

Дэлхий / Admin
2017 оны 10 сарын 09

Бүгд Найрамдах намаас сонгогдсон сенатор Боб Коркер АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трампыг хүчтэй шүүмжиллээ. Тэрбээр Трампыг “Улстөрийн бүхий л асуудлаар реалити шоу зохион байгуулж, хэлсэндээ огт хүрдэггүй” гэх мэтээр буруутгасан аж.

Энэ талаар Боб Коркер Нью-Йорк Таймс болон өөр хэд, хэдэн хэвлэлд ярилцлага өгчээ. “Трампын үйл хэрэг манай ард түмэнд сөргөөр нөлөөлөх вий гэдгээс би үнэхээр санаа зовж байна. Тэр бүх асуудалд эх орныхоо эрх ашгийн төлөө дуугардаг байх ёстой. Харамсалтай нь тэр яг л телевизийн реалити шоунд оролцож буй мэт бүх сэдвээр бусдын анхаарлыг татах гэж хэтэрхий чанга хашгичиж, солиотой зан гаргах дуртай. Тэр нэг удаа “Бид дэлхийн III дайнд бэлдэх ёстой” гэж хүртэл хэлж байлаа. Би сөрөг хүчний гишүүн болохоороо Трампыг шүүмжилдэг юм биш. Трамп Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ талаар бага ч болов ойлголттой байх ёстой. Төрийн ордон, эх орноо хүндлэх тал дээр Трамп суралцах ёстой” гэжээ.

Боб Коркер Трампын талаар үргэлжлүүлэн ярихдаа “АНУ-ын Ерөнхийлөгч ярьж, хэлж байгаа зүйлсдээ анхаарч, түүний байр суурь дэлхийн өнцөг, булан бүрт тодорхой нөлөөлж байдагийг ойлгох нь зөв. Тэр ард түмэн, урлаг соёл, спортын нэр хүндтэй хүмүүсийг зүгээр л “Өлөгчин” гэж нэрлээд байж болохгүй. Трампын хэлсэн үг бүр бидэнд, надад хамаатай” гэжээ.

Т.Бат