“Гэр дүүрэн охид” телевизийн олон ангит кино дэлгэцнээ

Энтертайнмент / Time Admin
9 өдрийн өмнө


NTV телевизийн хамт олны 2017 онд хэрэгжүүлсэн бас нэгэн томоохон төсөл бол “Гэр дүүрэн охид” 20 ангит инээдмийн уран сайхны кино юм. Оросын СТС телевизийн бүтээл “Папины дочки” буюу “Аавын охид” ОАК-г бид албан ёсны эрхтэйгээр орчуулж, Монгол хувилбараар, Монгол жүжигчидийн тоглолтоор үзэгчдэдээ хүргэж байна. 

Кино зураг авалт долдугаар сарын 17-нд эхэлж сар гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд киноны гол дүр буюу аавын дүрд жүжигчин Г. Дашхүү агсны хүү МУСТА жүжигчин Д.Галбаяр тогложээ. Түүний хувьд “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав”, “Шуугиан таригч” зэрэг олон арван киноны найруулагчаар ажилласан бөгөөд жүжигчнээр тоглосон анхны олон ангит кино нь энэ юм. 

Киноны бас нэгэн чимэг болсон “аавын охид” ын дүрд Э.Байгал, Н.Хонгорзул, С.Номин, А.Эрдэнэцэцэг / Энжи/ нар тогложээ. Мөн МУГЖ Ш.Алтанцэцэг, С.Өлзийхүү, Ё.Алтангэрэл, С.Хишигжаргал зэрэг олон жүжигчид гол болон туслах дүрийг бүтээсэн юм.

“Гэр дүүрэн охид” киноны бүх ангийгUnivison, DDISH, Look Tv-ийн видео сангаас үзэх боломжтой бөгөөп ншигч та бүхэн орой бүр 19.00 цагаас NTV телевизээр хүлээн авч үзээрэй.