МАН сайд нарын нэрс дээр саналаа эцэслэж чадаагүй байна

Улс төр / Time Admin
9 өдрийн өмнө


Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж, сайд нарын нэрсийг хэлэлцсэн ч шийдэлд хүрэлгүй таржээ. Харин өнөөдөр УИХ дахь намын бүлэг, намын Удирдах зөвлөлөө хуралдуулахаах төлөвлөжээ.

Эх сурвалжаас авсан мэдээллээр сайдад нэр дэвшүүлэхээр дараах хүмүүсийн нэрс яригдаж байгаа бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс Л.Энх-Амгалан, О.Содбилэг нартай хамтарч ажиллах боломжгүй, Х.Баделхан, Н.Цэрэнбат нарын хувьд сайдад яригдаж буй салбар тохиромжгүй гэж үзсэн байна. Тиймээс Л.Энх-Амгалан болон О.Содбилэг нарын оронд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ё.Баатарбилэг нарыг нэр дэвшүүлэх санал гарсан байна. Харин Н.Цэрэнбат болон Х.Баделхан нарын яамдыг солих асуудал тулгарчээ.

1.    Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан /Ё.Баатарбилэг/
2.    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар,
3.    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,
4.    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг /Н.Цэрэнбат/
5.    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
6.    Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд,
7.    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,
8.    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл.
9.    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,
10.    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа,
11.    Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ,
12.    Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан,
13.    Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбат /Н.Энхболд/
14.    Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,
15.    Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,

Өнөөдөр бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөр үдээс хойшдоо хэлэлцэх бөгөөд сайд нарын нэрсийг өнөөдөртөө багтаж УИХ-д өргөн барихаар яаравчилж байгаа юм. Үүний дараагаар байнгын хороогоор сайд нарын асуудлыг хэлэлцэж, УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар сайд нарыг томилох төлөвтэй байна.