Умардын далбаатай усан онгоцуудад хориг тавьжээ

Дэлхий / Admin
2017 оны 10 сарын 11

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2375 дугаар тогтоолыг үндэслэн Хойд Солонгосын далбаатай усан онгоцыг Номхон далайн аль ч боомтод хүлээн авахыг өнөөдрөөс албан ёсоор хориглоод байна. Ингэснээр Хойд Солонгосын далайн тээвэр нэг мөсөн тасалдах аюулд хүрээд буй юм. Хэрэв Пхеньян далайн боомтуудаас олдог татвар, худалдааны ашгаа нэг мөр алдвал тус улсад эдийн засгийн хямрал бодитоор заналхийлэх болоод байгаа.

НҮБ-ын тайлбарласнаар хамгийн сүүлд Хойд Солонгосын далбаа бүхий Жи Шун хөлөг онгоцыг Номхон далай орчимд саатуулахад их хэмжээний тэсрэх бөмбөг тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Түүнчлэн Карибын арлууд болон Зүүн Африкийн эргийн ойролцоох Коморын арлуудад бүртгэгдсэн Хойд Солонгосын далбаа бүхий хөлөг онгоцууд хууль бус тээвэр хийх, хориотой зэвсэг нийлүүлэх зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гэнэ.

Т.Бат