Сайд нарын нэрсийг зарлав

Улс төр / Admin
2017 оны 10 сарын 11

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын тодорхой болсон сайдын нэрсийг зарлав.

Одоогоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг,  Байгаль орчны сайд Н.Цэрэнбат нар тодроод байна. 

Харин Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайдад хэнийг томилохыг тохиролцоогүй байна. Шадар сайдад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэр хэд хоногийн өмнөөс дуулдаж байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Л.Энх-Амгаланг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн дэмжээгүй юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан маргааш энэ асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр өөрийгөө ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхгүй байгаа бөгөөд "Ашиг сонирхлын зөрчлийг Ерөнхий сайд тогтоодог юм биш, АТГ тогтоодог" хэмээн хэлжээ.