"Оддын дайн" киноны трейлэр цацагдлаа

Энтертайнмент / Admin
2017 оны 10 сарын 10

Үзэгчдийн хүлээлт болоод буй “Оддын дайн – Сүүлчийн Жидай” киноны трейлэр даваа гарагт албан ёсоор олны хүртээл боллоо. Тус киноны трейлэрийг спорт суваг буюу ESPN-ээр цацсан нь онцлогтой байв. “Чикаго Баавгайнууд”, “Минесота Тулаанчид” хөлбөмбөгийн тоглолтын шууд дамжуулалтын дундуур “Оддын дайн” киноны төгсгөлийн ангийн сурталчилгаа түгсэн нь кино уран бүтээлчдийн зориуд төлөвлөсөн ажил байжээ.

Кино энэ оны сүүл хавиар нээлтээ хийх бөгөөд галактик хоорондын дайн, элдэв сонин амьтад төдийгүй “Оддын дайн”-ы өвөрмөц дүрүүд сүүлчийн удаа үзэгчдэд хүрэх юм. Киноны гол дүр болох Кэйл Рин, Дэйси Ридли Рэй, Люк СкайВолкер, Кари Фишер, гүнж Лэйяа гээд бүгд сонин содон үйл явдлыг амилуулах аж.

 

Т.Бат