Samsung Electronics компанийн гүйцэтгэх захирал огцорчээ

Дэлхий / Admin
2017 оны 10 сарын 13

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанийн гүйцэтгэх захирал Квон О Хён үүрэгт ажлаа өгч байгаагаа зарлалаа. Тус компанийн өв залгамжлагч өнгөрсөн наймдугаар сард шүүхээс ял сонссоны дараа “Samsung” анх удаа дээд албан тушаалын хүрээнд өөрчлөлт хийж буй нь энэ аж. Квон О Хён огцрох үедээ олон нийтэд хандан мэдээлэл хийсэн байна. Тэрбээр энэ ажлаа авснаас хойш компанийн борлуулалт хоёр дахин нэмэгдэж, улирал бүр ашгийн хэмжээ зогсолтгүй өсч байсан гэж мэдэгдсэн аж.

Мөн тэрбээр “Бидэнд урьд өмнө хэзээ ч нүүр тулж байгаагүй технологи үйлдвэрлэлийн салбар дахь өрсөлдөөний эрин үе эхэлж байна. Шинэ сорилтыг давахын тулд залуу манлайлагч, ахимаг туршлагатай мэргэжилтнүүд хамтран ажиллах ёстой” гэж ярьсан байна.

Шинжээчдийн өгүүлснээр “Samsung” компани гүйцэтгэх захирлаа сольж буй явдал нь улстөрийн бус асуудал аж.

Т.Бат