Таван машин хадаг, шашны эд хэрэглэлийг устгалд оруулжээ

Нийслэл / Time Admin
2017 оны 10 сарын 13

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажиллажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тарвалин хийдийн лам хуврагуудтай хамтран  Баянзүрх  дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамран ажилласан байна.

Ногоон бүсийн ой, ургаа модонд хадаг уях, шашны зан үйлтэй холбоотой эдлэл хэрэгслийг их хэмжээгээр тавьж орхих зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж модны ургалтыг зогсоодог байна. Тус цэвэрлэгээнд нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагч,  лам хуврагуудаас бүрдсэн 41 хүн оролцож, гурван хорооны 13 га орчим талбайгаас таван портер хадаг шашны эд хэрэглэлийг хурдан устгалд оруулжээ.