АТГ сайдад нэр дэвшигчдийн мэдүүлгийг хянаж дуусчээ

Улс төр / Time Admin
7 өдрийн өмнө

У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах сайдуудын нэр тодорхой болж, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулахаар АТГ-т хүргүүлсэн. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлээд буй.

Тэгвэл АТГ сайдад нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, өчигдөр ЗГХЭГ-т хүргүүлсэн байна. Мэдүүлгийн хариу одоогоор албан ёсоор тодорхой болоогүй ч нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Сайд нарын нэрсийг Ерөнхийлөгч дэмжвэл УИХ-д өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.