Биеийн хөдөлгөөнөөр ая гаргадаг бугуйвч зохион бүтээжээ

Технологи / Admin
2017 оны 10 сарын 13

Японы “Dmet Products” компанийн инженерүүд хүний биеийн хөдөлгөөнөөр ая тоглуулах чадвартай “БийтМүүвз” гэдэг бугуйвчийг зохион бүтээсэн байна. 

Энэ бугуйвчаар хүмүүс хүссэн аяа хөдөлгөөнөөрөө удирдан гаргаж болдог юм байна. Ингэхдээ, энэхүү эрзээнэн бугуйвчаа ухаалаг утастайгаа холбох хэрэгтэй. Харин дараа нь, зөвхөн биеийн хөдөлгөөнөөрөө янз бүрийн ая, хэмнэл гаргах боломжтой. 

“Биитмүүвз” гэдэг энэ бугуйвчийг гар хөлөндөө зэрэг холбоод дөрвөн өөр аяыг ч гаргаж болно гэж зохион бүтээгч нь хэллээ. 

Энэ бугуйвч нь ухаалаг утасны хамтаар 380 орчим аяыг гаргах боломжтой. Биеийн хөдөлгөөний хэмнэлийг маш сайн мэдэрч, шууд ая гаргаж байгаа энэ бугуйвч нь хэрэглэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байна. Биитмүүвз бугуйвчийг 60 америк доллараар худалдах юм байна.