Калифорнид 22 орчим түймэр асч байна

Дэлхий / Admin
2017 оны 10 сарын 13

АНУ-ын Калифорни мужийн Санта Роса болон Юба Коунти хот гэхчлэн нийтдээ 22 газар асч буй ой хээрийн түймрийн аюул занал өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв. Калифорни мужид байрладаг тус улсын алдартай дарсны үйлдвэрийн талбай бүхэлдээ шатаж дууссан төдийгүй муж даяар 37 хүн амиа алдаад байна. Мөн 25 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Калифорни мужид 1933 оноос хойш ийм хэмжээний хохирол учирч байгаагүй гэнэ. “Өнөөдрийн Америк” сонинд бичсэнээр Юба Коунтид 4, Мохокино хотод 8, Сономиа хотод 17 хүн түймэрт өртөж өөд болсон бол Лос Анжелес хотын Гриффит паркт 29 хүн амиа алджээ. Аврагчид цаг тутам ажиллаж байгаа ч өдийг хүртэл түймрийн тархацыг бууруулж чадахгүй байгаа гэнэ.

Т.Бат