Венгер: Санчес, Өзил нарыг зарах боломжтой

Спорт / Admin
2017 оны 10 сарын 14

Арсеналын босс Арсен Венгер багийнхаа топ тоглогч Алекс Санчес, Мэсүт Өзил нарыг ирэх нэгдүгээр сарын цонхоор худалдах боломжтой гэж ярилаа. Өнгөрсөн зуны цонхоор багтаа тогтоон барьж үлдсэн ч эдгээр тоглогчид ирээдүйдээ итгэлгүй, сэтгэл дундуур байгаа учраас “Их Буучид”-ын эгнээнээс явах нь тодорхой болоод буй юм. Тиймээс ирэх зун гэрээ нь дуусч, чөлөөт агент болохоос нь урьтаж энэ зун зарах хүсэлтэй байгаагаа Арсен Венгер ний, нуугүй ярьсан байна.