Цогц-Цэций суманд салхин цахилгаан станц барьж байна

Эдийн засаг / Admin
2017 оны 10 сарын 14

Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд 50 мегаваттын хүчдэл бүхий салхин цахилгаан станц удахгүй ашиглалтад орох гэж байна. Уг станц нь V110 2MW хос турбинтай, Vestas 25 хэмээх нэртэй  станц юм байна.

Төслийг хэрэгжүүлэгч нь , Монголын дэд бүтцийн чиглэлийн  SB энержи компани, мөн гадны хөрөнгө оруулалттай NewComm нар хамтран ажиллаж буй аж. Уг станцын ажил нь 2012 онд Clean Energy Asia төслийн хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Японы хамтын ажиллагааны агентлагаас тус тус санхүүжүүлжээ.

Монголд эхний ээлжинд 50 мегаваттын салхин станцыг барьж, ойролцоогоор дөрвөн жилийн дараа ашиглалтад оруулах юм байна. Манай улсын Эрчим хүчний эх үүсвэр 88 хувь нь түүхий нүүрс, ердөө 8 хувь нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бүрдэж байгаа юм.

Т.Од