Налайхын уурхайд дахин нэг хүн амиа алдлаа

Нийгэм / Time Admin
2017 оны 10 сарын 12

Өчигдөр нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, “Цагаан шонхор” ХХК-ийн эзэмшлийн талбай, иргэн Б-гийн нүүрсний бичил уурхайд нүүрс олборлож байсан залуу амиа алджээ. Тодруулбал,тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 24 настай эрэгтэй Б тус уурхайн 110 метрийн гүнд нас барсан байна. 

"Уурхай руу орсон нэг хүн гарч ирэхгүй удаад байна. шалгаж өгнө үү" гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 11.24 цагт ирсний дагуу долоон алба хаагч хоёр техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Ингээд уурхайн 110 метрийн гүнээс талийгаачийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгуулагад хүлээлгэн өгчээ. Урьдчилсан дүгнэлтээр талийгаач уурхайн гүнд агааргүйдэж амиа алдсан бөгөөд тухайн цэгт хүчилтөрөгчийн агууламж 20 хувь байсан аж.