Малала Осфордын их сургуульд анхны хичээлдээ суулаа

Дэлхий / Time Admin
11 өдрийн өмнө

Malala Yousafzai attends first lecture at Oxford University зурган илэрцүүд
Нобелын энх тайвны шагналт Малала Юсафзай, Оксфордын Их Сургуульд анхны хичээлдээ сууж байгаа зургаа твиттертээ нийтэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Оксфордын Их сургуульд философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцах эрхээ авсан юм.  

2012 онд охидын боловсролыг дэмжиж кампанит ажил өрнүүлснийх нь төлөө Пакистаны Талибан бүлэглэл Малалагийн толгойд буудаж шархдуулж байсан.  Энэ хэргийн дараа дэлхий нийтээрээ Малала охиныг мэдэх болсон. 

Малала Юсафзай твиттертээ, “5 жилийн өмнө би охидод боловсрол олгохыг дэмжиж үг хэлээд толгойдоо буудуулсан. Харин өнөөдөр би Оксфордын Их Сургуульд анхны лекцэндээ сууж байна” гэж бичжээ.  

Дэлхийн хүмүүс түүнийг магтаж, амжилт хүсэж, зургийг нь шэйрлэсээр байна. Хүмүүс түүнийг бүх охидод урам зориг өгдөг гэж магтаж байна. Малала охин толгойн тус газраа буудуулан шархадсаныхаа дараа  эцэг эхийнхээ хамтаар их Британид нүүн ирж, амьдарч байгаа юм. Энэ оны 4 сард НҮБ-ын хамгийн залуу энх тайвны элч болсон.