Lend.mn апликэйшн 30.8 сая ам.доллараар үнэлэгджээ

Технологи / Admin
11 өдрийн өмнө

Манай улсаас анх удаа шахам хилийн чанадад технологийн старт-ап гаргахаар болсон Lend.mn зээл, санхүүгийн апликэйшн зохион бүтээгч AND Global-ийн залуусын талаар Азийн технологийн тэргүүлэх агентлаг мэдээллээ. Тэд апликэйшнээ эхний ээлжинд Филиппинд гаргах нь тодорхой болсон бөгөөд тус улсын зах зээлээс 5 сая ам.долларын санхүүжилт босгож чадсан аж. Үүгээр ч зогсохгүй AND Global-ийн зах зээлийн үнэлгээ 30.8 сая доллараар хэмжигдсэн байна.

Ингэснээр Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр үнэлгээтэй анхны технологийн компани болсон төдийгүй AND Global-ийн зохион бүтээсэн Lend.mn апликэйшн нэлээд ирээдүйтэй гэж Asia Tech агентлаг өгүүлсэн байна. Урьд нь тус компанийн залуусын бүтээлийн талаар алдарт Форбес сэтгүүл нийлээд байв.

AND Global Япон, Филиппиний зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Тухайлбал, эхний ээлжинд AND Global-ийн залууст 1 сая ам.долларын санхүүжилтыг Японы талаас үзүүлэхээр болсон гэнэ. Мобайлд зориулсан тус апликэйшн нь өнгөрсөн оны 11 дүгээр сард анх үйлчилгээгээ явуулж эхэлснээс хойш 1.4 сая ам.долларын барьцаагүй бичил зээл олгосон байна.

Т.Бат