Оросууд Филиппинд 5000 калашников өгнө

Дэлхий / Admin
2017 оны 10 сарын 12

Исламын улс бүлэглэлтэй тэмцэж байгаа цэргүүдийн ашигладаг хуучин зэвсэг техникийг шинэчлэх зорилтын хүрээнд, ОХУ, Филиппиний цэрэг дайчдад 5000 калашников бууг үнэгүй өгөхөөр боллоо. 

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте энэ талаар мэдэгдэж, “Филиппиний цэргүүд удахгүй хуучирсан зэвсгээ ашиглах шаардлагагүй болно. Манай цэргийнхэн Исламын улс бүлэглэлтэй тэмцэхэд сайн зэр зэвсэгтэй байх хэрэгтэй” гэлээ. Мөн ОХУ энэ хандивыг нууц байлгахыг хүссэн гэдгийг онцолжээ. 

Оросын 5 байлдааны онгоцоор тэдгээр зэр зэвсгийн нөөц, буу зэвсгийг хүргэн өгөх юм байна.АНУ-ын хувьд, Филиппинтэй хийсэн батлан хамгаалах гэрээний дагуу тус улстай холбоотон хэвээр байна. АНУ 2000 оноос хойш Филиппинд зэвсэг техник нийлүүлэхэд 1 тэрбум орчим долларыг зарцуулжээ.