Р.Бурмааг Цэцийн гишүүнээр томилуулах захирамжаа Ерөнхийлөгч хүчингүй болгов

Улс төр / Time Admin
2017 оны 10 сарын 13

Р.Бурмаа зурган илэрцүүд
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар өнөөдөр УИХ-д бичиг илгээлээ.

Уг албан бичигт Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.