Нэг биткойн 5000 ам.доллартай тэнцлээ

Дэлхий / Admin
2017 оны 10 сарын 13

Нэг ширхэг биткойн хувьцааны зах зээлд 5000 ам.долларт хүрч, шинжээчдийн сонирхлыг дээд цэгт нь татаж байна. Өнгөрсөн пүрэв гарагт биткойны ханш 8 хувиар өссөн нь 5000 ам.долларт хүрсэн юм. Түүнчлэн нэг биткойн 5188 ам.долларт хүрч зарагджээ.

Виртуаль валют гэгдэж буй биткойн сүүлийн саруудад тогтмол өссөөр өнгөрсөн сард гэхэд үнэлгээ нь 70 хувь хүртэл дээшилжээ. Жилийн өмнө нэг биткойн 650 ам.доллараас ч бага байсан. Биткойны хувьцаа өсөх болсон гол шалтгаан нь БНХАУ биткойныг зах зээлд нэвтрүүлэхийг татгалзсаны дараа ч түүний ханш хэвээр байсан нь хувьцааны зах зээлд ямар эрэлттэй, дархлаатай болсныг харуулж байна гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Түүнчлэн эдийн засагчид “Биткойны үнийн өсөлтийн график ойрын 5-8 жилдээ үнэлгээгээ хадгалах төлөвтэй байна” гэжээ.

Т.Бат