Цагдаагийн дэслэгч Ц.Амарболд мэргэжлийн дуурийн дуу дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзээллээ

Энтертайнмент / Time Admin
2017 оны 10 сарын 22

Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, цагдаагийн дэслэгч Ц.Амарболд 2017 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд ОХУ-ын Чита хотод зохион байгуулагдсан тус улсын Ардын жүжигчин, Монгол туургатны бахархалт уран бүтээлч Л.Л.Линховоиний нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын Олон улсын XII уралдаанд амжилттай оролцож гутгаар байрт шалгарлаа.

Мөн тэрбээр тус уралдааны шилдэг басс хоолойтой дуучнаар шалгарсан нь монгол уран бүтээлч төдийгүй Монгол цагдаагийн байгууллагын нэг хүндийг өндөрт өргөсөн юм.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Амарболд 2013 онд “Алтан намар” хөгжмийн наадмын мэргэжлийн дуулаачдын уралдаанд тусгай байр, 2015 онд СССР–ийн Ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын IV дүгээр уралдаанд тусгай байр, мөн ондоо ОХУ-д зохиогддог Олон улсын дуурийн дуулаачдын “А” зэрэглэлийн “Байкал” уралдааны III байр, 2016 онд Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн V дугаар уралдаанд III байр тус тус эзэлж байсан чадварлаг уран бүтээлч билээ.