Супер шагнал 500 сая төгрөг болжээ

Эдийн засаг / Time Admin
2017 оны 10 сарын 22

НӨАТ-ын урамшууллын хүрээнд 2017 оны есдүгээр сард хэвлэгдсэн төлбөрийн баримтын сугалаа өнөөдөр /2017.10.22/ болно.  Сугалааны супер шагналын азтан тодрохгүй, шагналын мөнгө хуримтлагдсаар 500 сая төгрөгт хүрээд байна. Мөн үндсэн сугалааны 100 сая, 20 сая, дөрвөн сая, 500 мянга, 100 мянга, 20 мянган төгрөгийн азтанууд ч тодрох юм.

Сугалааны тохирол Боловсрол суваг телевизээр 19:35 цагт явагдана.