Дуучин Д.Болд дууны шүлэг хайж байна

Энтертайнмент / Time Admin
2017 оны 10 сарын 19

Камертон хамтлагийн ахлагч дуучин Д.Болд шинэ цомог гаргахаар уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлаад буй аж. Тэрбээр уг цомогтоо хайрын сэдэвтэй уянгын дуу багтаахаар төлөвлөсөн бөгөөд шинэхэн төрөх дууныхаа шүлгийг хайж буй юм байна. Энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Энэ өдрийн мэнд FB найзуудаа. Миний шинэ цомогт орох уянгын дуундаа шүлэг хүлээж байна. Дөнгөж дурлаад бүр маш хүчтэйгээр дурласан хүний сэтгэлийн илэрхийлэл болсон шүлэг та бүхэнд байвал эсвэл яг тийм мөч танд яг тохиолдсон бол тэр шүлгээр чинь дуу болгон амьдруулахад би бэлэн байна. Шүлгээ илгээгээрэй...(жич: 3 бадаг 1 дахилт)” гэжээ.

Ц.Анх