Мисс Ц.Энхжин монгол бүжгээр дэлхийд мэндчилнэ

Энтертайнмент / Time Admin
2017 оны 10 сарын 25

"Дэлхийн мисс 2017" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс Ц.Энхжин “Dances of the world” буюу “Дэлхийн бүжиг” хэмээх үзүүлбэрт 130 орны бүсгүйчүүдээс шалгаран, гоцлол бүжгээ үзүүлэхээр болжээ.

Тэрбээр энэ тухайгаа "Бид финалын үйл ажиллагаа дээр “Dances of the world” буюу Дэлхийн бүжиг хэмээх үзүүлбэрт 130 орны бүсгүйчүүдээс үндэснийхээ бүжгээр гоцлон бүжиглэх орны нэгээр шалгарч чадлаа. Монгол үндэсний бүжгээ бусад гоо бүсгүйчүүддээ зааж, хамт бүжиглэх болсондоо туйлын их баяртай байна. Энэ дашрамд миний багш, МУГЖ С.Сүхбаатар тандаа маш их талархаж буйгаа илэрхийлмээр байна" хэмээн бичжээ.