“Алтайн магтаал” хувь хүний өмч болжээ

Нийгэм / Ц. Анхзул
2017 оны 10 сарын 24

“Алтайн магтаал” хувь хүний өмч болжээ. Тодруулбал, Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2015 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн тушаалаар “Алтайн магтаал”-ыг иргэн Д.Гомбосүрэнгийн өмч хэмээн гэрчилгээ гаргасан байна.

Эртнээс ард түмний дунд “Ардын аман зохиол” хэмээгдэн дуулагдаж ирсэн уг бүтээл ямар шалтгаанаар хувь хүний бүтээл болж, өмчлөгсөнийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэвлэлийн албанаас тодруулахад “Иргэн Д.Гомбосүрэн Алтайн магтаалыг дүрсжүүлэн дуулсан тул өмчийн гэрчилгээ авсан байна.  Алтайн магтаал нь ардын аман зохиол ч гэлээ дүрсжүүлсэн хэлбэр нь иргэн Д.Гомбосүрэнгийн бүтээл болох юм. Уг бүтээлийг үзэхийн тулд албан бичгээр манай байгуулагад хандаж болно” гэлээ.

Ц.Анх