Олон улсын номын сантай боллоо

Энтертайнмент / Admin
2017 оны 10 сарын 28

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ойг угтан “Глобал” олон улсын дунд сургууль дэлхийн болон Монголын шилдэг уран зохиолын номууд бүхий олон улсын номын сан нээжээ.
Тус номын сангийн нээлтээр соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар оролцож их зохиолчийн амьдрал уран бүтээлийн талаар багш, сурагчдад нээлттэй ярилцлага өрнүүлэв. Тэрээр их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгээ өнгөрсөн онд УДЭТ-ын тайзнаа тавьсан юм.