Ш.Алтанбагана пауэрлифтингийн дэлхийн аваргад дахин түрүүллээ

Спорт / Time Admin
2017 оны 10 сарын 29


Оросын Холбооны Улсын Москва хотод зохион байгуулагдаж байгаа WRPF холбооны "RAW" POWERLIFTING-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хууль сахиулахын их сургуулийн багш, олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Алтанбагана насанд хүрэгчдийн ангиллын -100 кг-ийн жинд 10 гаруй орны 17 тамирчинтай өрсөлдөж 310 кг штангтай сууж, 200 кг хэвтээ шахаж, 275 кг газраас татаж түрүүлж Дэлхийн хошой аварга боллоо. 

Тус тэмцээнд 50 гаруй орны 2000 орчим тамирчид оролцож байна.