Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: Аравдугаар сарын 30, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 10 сарын 30

1. Монгол эмэгтэй Малайзад WeChat-аар биеэ үнэлж байгаад баригджээ

Малайз улсад WeChat ашиглан биеэ үнэлж байсан монгол эмэгтэйг цагдаа нар үйлдэл дээр нь барьжээ. Тодруулбал, уржигдар 15.30 цагийн орчимд Малайзын Жалан Пенампанг дахь нэгэн зочид буудлаас 25, 27 настай хоёр эмэгтэйг баривчилсны нэг нь монгол эмэгтэй, нөгөөх нь хятад улсын иргэн байжээ. Тэдний байрлаж байсан өрөөнд үзлэг хийхэд бэлгэвч, тос, гурван ширхэг гар утас, банкны картууд, зөөврийн компьютер, бэлэн мөнгө зэрэг гарч ирснийг хураан авсан байна. [Eagle.mn]

2. Асашёорюү Хятадын тулааны урлагийн тухай кинонд тогложээ

“Алибаба”-г үүсгэн байгуулагч Жек Ма алдарт жүжигчин Жет Лигийн бүтээсэн Гун Шоу Дао /GSD/ хэмээх богино хэмжээний кинонд гол дүр бүтээжээ. Тулааны урлагийн олон одыг нэг дор цуглуулсан энэхүү кинонд Асашёорюү Д.Дагвадорж мөн тоглосон байна. Энэхүү бүтээлд Жек Ма, Жет Ли, Асашёорюү нараас гадна Юень Вү Пин, Саммо Хун, Тони Чин, Жет Ли, Донни Иен, Вү Жин, Тони Жаа, Шимин Зөү, Жеки Хьүн, Наташа Лиу зэрэг алдартай жүжигчид, тамирчид оролцон тогложээ. [[Gogo.mn]  

3. Богд ууланд 265 автомашины зогсоол ашиглалтад орлоо

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 265 авто машины зогсоол барьжээ. Энэхүү зогсоол нь 2.05 км урт, замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, нэг талдаа 2.25 метр өргөн явган хүний зам, дугуйн замтай,  гэрэлтүүлэг, борооны усны шугамтай иж бүрэн зам юм. Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэд аялах, амрах зорилгоор Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн чиглэлд олноороо алхах болсон. Үүнээс улбаалан амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байсан нь ийнхүү шийдэгдэж байна. [Shuud.mn]  

4. Европ хүртэл 12 мянган км-ийг тэмээгээр туулахаар аялалаа эхлүүлжээ

Б.Байгалмаа гэх монгол эмэгтэй “МОНГОЛ БҮСГҮЙН МӨРӨӨДӨЛ-STEPPES TO THE WEST” аяллын нээлтээ өчигдөр Сүхбаатарын талбайд хийжээ. Энэхүү аялал нь Монгол хүн удирдан санаачилсан анхны аялал болох бөгөөд 15 орноор 12,000 орчим км замыг зөвхөн тэмээтэй гурван жил орчим аялах аж. Б.Байгалмаа нь эх орныхоо бүх үзэсгэлэнт газрууд, мөнх цаст оргилуудаар жилийн дөрвөн  улиралд аялж, гадаадын 28 улсаар аялж зорчсон олон улсын туршлагатай аялагчдын нэг юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Алтай таван богдын оргил, Хорьдол сарьдаг, Сутай хайрхан, Асралт хайрхан цаашлаад Альпийн нурууны ноён оргил Эльбрус, Африкийн хамгийн өндөр уул клемэнжаро зэрэг ноён оргилуудаар монгол улсынхаа төрийн далбааг мандуулжээ. [Medee.mn]

5. Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Сөүлийн гудамжинд хөшөө барив

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан өчигдөр Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” хэмээх гурван хөшөөг байрлуулжээ. Хөшөөг уран барималч Л.Гантөмөр, Т.Даваасамбуу нар бүтээсэн байна.Нийслэлд нийт 230 гаруй хөшөө дурсгал, түүхт газрууд байдаг. Үүнээс хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлийн зориулалтаар бүтээсэн 80 гаруй уран баримал, хөшөө байдаг аж. Харин нийт хөшөөнүүдийн дийлэнх нь социализмын үеийн барилмал байдаг тухай Нийслэлийн Засаг дарга С.Батболд ярьжээ. [Montsame.mn]