Н.Төгсцогт ирэх сарын 18-нд тулалдана

Спорт / Э. Сайнзаяа
2017 оны 10 сарын 30

Сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулааны тов гарчээ.

Тэрбээр, арваннэгдүгээр сарын 18-нд мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мэйвезерийн “Mayweather Promotions” клубын тамирчин, АНУ-ын Хавьер Аугустин Мартинестай тулалдах аж. Калифорниа мужийн Сакраменто хотноо төрсөн Хавьер Мартинес энэ жил 19 настай. Манай тамирчин Н.Төгсцогт 25 настай. “KING TUG” хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, бүгдэд нь нокаутаар өрсөлдөгчөө ялжээ.

Тэдний тулаан АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын The Cosmopolitan цогцолборт болох аж.