Д.Сумъяа Силваг ялжээ

Спорт / Time Admin
2017 оны 10 сарын 27

Олон улсын жүдо бөхийн холбооны гран при ангиллын тэмцээнүүдийн нэг болох Абу Дабигийн нээлттэй тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад өчигдөр эхэлсэн юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болов.

Энэ өдрийн хамгийн чухал барилдаануудын нэг эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ Д.Сумъяа шигшээ барилдаанд Бразилийн жүдоч, Риогийн олимпод аваргын төлөө өрсөлдсөн Рафаэла Сильва барилдав. 
Хоёр бөхийн бөрилдаан нэмэлт цаг вазари үнэлгээг шүүгч манай бөхийн талд өгснөөр МУГТ, Дэлхийн аварга Д.Сумъяа “Их дуулга”-ын аварга боллоо. 

Дашрамд өгүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болсон билээ.