ФОТО: “Бүхнээс дээгүүр” уран сайхны киноны нээлт боллоо

Энтертайнмент / Time Admin
2017 оны 10 сарын 30

“Оранж энтертайнмент” болон “Номадиа пикчерс”-ийн хамтран бүтээсэн “Бүхнээс дээгүүр” уран сайхны кино өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийлээ. Энэхүү кинонд бүжгээр холбогдсон залуус хүсэл зорилгодоо хүрэхийн төлөө үнэ цэнэтэй ялалт, ухаарлыг олж авч байгаа тухай өгүүлэх юм. 

Бүхнээс дээгүүр” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар 2016 оны шилдэг кино болсон “Итгэл” киноны найруулагч Б.Гарамханд ажилласан бөгөөд ерөнхий зураглаачаар “Логик Фильм”-ийн С.Нэргүй нар ажиллажээ. 

 Киноны гол дүрд “Авъяаслаг Монголчууд 2015” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч “Aim4R” продакшны үүсгэн байгуулагч бүжигчин Т.Саруултөгс, мөн “Авъяаслаг Монголчууд 2016” шоуны шилдэг оролцогч “Тэнгэрийн хунтайж” гэгддэг pole dancer Ч.Цэнгүүн болон загвар өмсөгч М.Намуунцэцэг нар тогложээ. 

Туслах дүрүүдэд монголын гудамжны бүжгийн шилдэг төлөөлөл болсон “Aim4R” продакшны залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон юм. Тус кинонд зориулж нийт 13 бүжиг шинээр дэглэсэн бөгөөд бүх бүжгийн хөгжмүүдийг кинонд зориулж зохиосон байна.

Ингээд "Бүхнээс дээгүүр" Монголын УСК-ны нээлтийн арга хэмжээний фото сурвалжлагыг хүргэе.