Хүчингийн хэрэг 23.8 хувиар өсчээ

Нийгэм / Ц. Анхзул
2017 оны 10 сарын 31

ЦЕГ-аас 2017 оны эхний 10 сарын байдлаарх гэмт хэргийн статистик мэдээллийг гаргажээ.

2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 26657 гэмт хэрэг бүртгэгдсэн өмнөх оны мөн үеийнхээс 15.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ дундаас хүнд гэмт хэргийн тоо 4-5 дахин өссөн нь анхаарал татаж байна.

Хүчиндэх хэрэг орон нутагт 175, нийслэлд 168, улсын хэмжээнд 326 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 28 хувиар өссөн үзүүлэлтийг харуулж байна.

Түүнчлэн хүүхэд хаях 11, хүн хулгайлах хоёр, хүн худалдаалах долоон хэрэг, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг 529 хэргийг цагдаагийн байгууллага бүртгэн, шалгаж байгаа юм байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хамгийн их өсөлтийг харуулж байгаа нь “Бусдыг амиа хорлоход хүргэх” гэмт хэрэг байна. Тодруулбал, 2016 оны аравдугаар сард энэ төрлийн хэрэг улсын хэмжээнд 243 бүртгэгдсэн бол 2017 оны аравдугаар сард 652 бүртгэгджээ.

Ингээд гэмт хэргийн статистикаас онцлох тоо баримтуудыг дурьдвал:

 

Гэмт хэргийн ангилал

 

 

НИЙТ

Хөнгөн

Хүндэвтэр

Хүнд

Онц хүнд

2016

2017

2016

2017

2016

2017

2016

2017

2016

2017

Нийслэл

7579

10439

6662

3447

737

3675

273

173

15257

17734

Улсын дүн

11414

15830

10113

5463

1145

5107

408

257

23080

26657

 

Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг - 5

Бусдыг болгоомжгүй алах хэрэг - 44 /2.1 дахин өссөн/

Бусдыг амиа хорлоход хүргэх – 652 /2.7 дахин өссөн/

Хүн худалдаалах – 7 /2.5 дахин өссөн/

Хүүхэд хаях, төөрүүлэх – 11

Хүчиндэх – 326 /28.3 хувиар өссөн/

Хулгай – 9888 /26.8 хувиар өссөн/

Залилан – 2337 /27.1 хувиар өссөн/

Мансууруулах бодис – 98 /44.1 хувиар өссөн/