Хүүхдийн мөнгийг 10-ны өдрөөс эхлэн олгоно

Эдийн засаг / Time Admin
2017 оны 11 сарын 03

Эдийн засгийн шалтгаанаар өнгөрсөн наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгийг олгоогүй. Тэгвэл ирэх долоо хоног буюу энэ сарын 10-ны өдрөөс найм, ёс, аравдугаар сарын хүүхдийн мөнгийг олгох аж. Харин 11, 12 дугаар сарын хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд олгох юм байна.

2017 оны төсөвт тодотгол хийж, хүүхдийн тэтгэмжид зориулан 104 тэрбум төгрөгийг нэмж тусгасан. Ингэснээр бүх хүүхэд 2017 оныг дуустал сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмжээ авах боломжтой болж байгаа юм.