“Манжуурын гоо бүсгүй 2017”-д оролцох 15 гоо бүсгүйг тодруулав

Энтертайнмент / Э. Сайнзаяа
2017 оны 11 сарын 02

БНХАУ-ын Манжуур хотноо жил бүр зохион байгуулдаг “Манжуурын гоо бүсгүй 2017” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох  15 гоо бүсгүйг тодруулжээ. Шалгарсан бүсгүйчүүд 12 дугаар сард болох олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм. Уг тэмцээнд 200 бүсгүй тэмцээнд бүртгүүлсэн бөгөөд гурван шатны шалгаруулалтаас 26 бүсгүй финалд үлджээ.

Сүүлийн шатанд шалгарсан бүсгүйчүүдээс 15 шилдэг бүсгүйг “Үндэсний ялагч”-аар тодруулсан байна. Энэ жил 14 дэх жилдээ зохиогдож буй “Манжуурын гоо бүсгүй” тэмцээн “Ариунгоо Үжин” ТББ-ын санаачлагаар Монгол Улсад “Үндэсний ялагч” хэмээх тэмцээнээ хоёр дахь удаагаа явуулжээ.