Үсгэн хөшөө 29.9 сая төгрөгөөр бүтжээ

Эдийн засаг / Time Admin
2017 оны 11 сарын 03

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан зохион бүтээсэн “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдгийн нээлт боллоо. Уг бэлгэ тэмдэг нь  11 метр урт, 1.9 метрийн өндөртэй, шөнийн гэрэлтүүлэгтэй ажээ.

Шинээр бүтээгдсэн зүйлс, хийгдсэн ажил хөтөлбөрт зарцуулсан мөнгө олон нийтийн анхаарлыг татаж, тэр хэрээр цахим орчинд таамаг хөвөрч, худал мэдээлэл тардаг тул өнөөдөр нээлтээ хийсэн бэлгэ тэмдгийн үнэ хэдэн төгрөг байсныг сонирхлоо.

Энэ талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхээс тодруулахад “Бэлгэ тэмдгийг зохион бүтээх тендер зарлаж, хамгийн боломжит үнэ санал болгосноор нь БЦХЦ компанийг сонгож, хийлгэсэн. Баримал хөшөөний нийт үнэ 29.9 сая төгрөг болсон. Энэ мөнгөнд зохион бүтээх, зөөвөрлөх, гэрэлтүүлгийн төлбөр бүгд багтсан” гэлээ.