Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 6, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 06

1. 17 уулчны дурсгалыг хүндэтгэж зул өргөлөө

Өнгөрсөн сарын 22-ны өдөр Монголын 17 уулчин Отгонтэнгэр хайрханд авирч яваад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Амь насаа алдсан 17 уулчинд хүндэтгэл үзүүлж, зул өргөх ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо. Сүхбаатарын талбайд 1000 зул өргөх ёслолд Монголын уулчдын үндэсний холбоо, талийгаачдын ар гэрийхэн болон тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэхээр иргэд ирсэн юм. Мөн зул өргөхийн өмнө Монголын уулчдын үндэсний холбоо, уулчдын 30 гаруй клуб хамтран Богдхан ууланд алхалт хийж, гашуудал илэрхийлсэн байна. [Gogo.mn]

2. Сонсголонгийн гүүрэн дээр автобус том оврын машинтай мөргөлджээ

Бямба гарагт 16:30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Нисэх-Сонсголонгийн чиглэлийн гүүрэн дээр зорчигч тээвэрлэж явсан автобус том оврын ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Осол гарах үед автобус 40 гаруй зорчигч явсан бөгөөд ил гэмтэл бэртэл аваагүй талаар мэдээлэл өгсөн юм. Гэхдээ зорчигчдыг бүгдийг нь ГССҮТ-д үзлэг шинжилгээнд хамруулсан байна. Мөн ослын дараа Сонсголонгийн гүүрийг хааж, өчигдөр өдрий байдлаар засварын ажил хийгдэж байв. [Time.mn]

3. Монгол Улсад өдөр бүр 1-2 хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж байна

2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 30588 осол, хэрэг бүртгэгдсэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас шалтгаалсан осол 865 бүртгэгджээ. Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас хохирч, 105 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23000 гаруй жолоочийг илрүүлж ослоос урьдчилан сэргийлж ажилласан байна. Энэ нь Монгол улсад 1 цаг тутам 2-3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж байна гэсэн үг юм. [Ikon.mn]

4. Хөнгөлөлттэй эмийг сард хоёр худалдаалдгийг зогсоох үүрэг өгөв

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр газар, хэлтсийн дарга нартай уулзаж, хэдэн хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөний дотор хөнгөлттэй эмийг сард ердөө хоёрхон удаа худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдлээ. Даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байдаг. Гэвч энэ мэдээлэл иргэдэд дутмаг байдгаас энэхүү хөнгөлөлтөө эдлэж чаддаггүй. Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг юм. [Mohs.mn]

5. Монгол Улс хөгжингүй орнуудын жагсаалтад ОХУ-ын өмнө бичигджээ

Их Британийн The Legatum Institute. Prosperity Index хэмээх судалгааны төв 2006 оноос эхлэн улс орнуудыг эдийн засаг, улстөр нийгэм, иргэдийн сэтгэл хангалуун байдал зэргийг нэгтгэн судалж, дэлхийн хамгийн хөгжилтэй орнуудын жагсаалтыг гаргаж эхэлжээ. Судалгааны зорилго нь улс орны хөгжлийг маш өргөн хүрээнд гаргаж ирэх явдал байдаг аж. Судалгаанд 149 улсыг хамруулснаас хамгийн сүүлийн байрт Йемен улс орсон байна. Манай хойд хөрш ОХУ 95 дугаарт бичигдсэн бол ОХУ-ыг энэ жил манай улсаас гадна Казахстан, Узбекистан, Колумби, Ямайка зэрэг орнууд гүйцэж түрүүлсэн байна. [Eagle.mn]

ДЭЛХИЙ ДАХИН

6. Саудын Арабийн 11 ханхүү авлигын хэргээр баривчлагджээ

Саудын арабийн угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салманы тэргүүлсэн мөрдөх товчоо том хэмжээний баривчилгаа явуулж, авлигын хэрэгт холбогдсон 11 ханхүү, 4 сайд, 20 гаруй экс сайд нарыг баривчилжээ. [News.mn]

7. Дональд Трамп Ази дахь айлчлалаа эхлүүлэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ази дахь 11 хоногийн айлчлалаа эхлүүлжээ. Тэрбээр Хойд олонгосын цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэхээр Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, Вьетнам, Филлипин улсуудад айлчлах юм байна. Энэхүү айлчлал нь АНУ-ын төрийн тэргүүний хувьд сүүлийн 25 жилийн тхамгийн ухт хугацааны айлчлал байж аж. [News.mn]

8. Лайка нохой сансарт ниссэний 60 жилийн ой болж өнгөрлөө

Сансарт ниссэн Лайка нохойны 60 жилийн ойн өдөр болж өнгөрлөө. 1957 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдөр гудамжнаас олсон Лайка нэртэй эм нохой сансарт 5 цаг ниссэний эцэст халууныг даалгүй үхсэн гэдэг. Харин түүний дараа 1960 онд Белка, Стрелка хэмээх хоёр нохойг анх удаа тойрог замд хүргээд буцаан эсэн мэнд газардуулсан юм. [Ikon.mn]

9. Эр-Рияд хотыг чиглэсэн баллистик пуужинг устгажээ

Саудын Аравийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем Эр-Рияд хотын зүүн хойд хэсэг орчмын агаарт тус хот руу чиглэн ирж явсан баллистик пуужинг устгалаа гэж телевизийн “Аль-Арабия” суваг мэдээлснийг РИА Новости агентлаг уламжлав. Телевизийн тус сувгийн мэдээлснээр, босогчид Йемений газар нутгаас уг пуужинг харвасан бөгөөд довтолгооныг цаг тухайд нь няцааснаар хүн амд хохирол учраагүй байна. [Montsame.mn]

10. Техасын сүмд зэвсэгт этгээд халдлага үйлдэж 26 хүний аминд хүрлээ

Техас мужийн баптист сүмд зэвсэгт халдлага болж 26 хүний амь үрэгдэж, 20 гаруй хүн шархджээ. Зэвсэгт халдлага үйлдсэн этгээд 26 настай Дэвин Кэлли гэгч байсан бөгөөд тэрбээр 2013 онд АНУ-ын зэвсэгт хүчинд алба хаасан нэгэн байсан аж. [Itoim.mn]