Өсвөрийн аврагчид ядуу өрхөд гэр авч өгөхөөр хандив цуглуулж байна

Орон нутаг / Time Admin
2017 оны 11 сарын 06

Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Өсвөрийн аврагч“ бүлгийн гишүүдийн санаачлагаар “Нэг иргэн нэг мянган төгрөг“ аяныг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэлrжээ. Аяны зорилго нь Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд “Нэг иргэн нэг мянган төгрөг“ аяныг өрнүүлж, цугласан хандиваар нэн ядуу өрхөд гэр авч өгөх зорилготой юм байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын хамт олон аяны арга хэмжээг дэмжин нэгдэж, сурагчдыг хүлээн авч уулзан хандив өргөжээ.